Марк 2:18-28

Марк 2:18-28 АБ2013

Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ. Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь зам гаргангаа тариан түрүүг шувтарч эхлэв. Фарисайчууд Түүнд —Хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд, Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.