Марк 2:13-17

Марк 2:13-17 АБ2013

Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа. Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө хараад, түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Тэдний гэрт Есүсийг тухлан суухуйд татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж. Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэв. Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.

Марк 2:13-17 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв