Марк 2

2
Есүс саа өвчтөнг эдгээв
(Мт 9:1–8; Лк 5:17–26)
1Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ. 2Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. 3Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. 4Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. 5Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд
—Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. 6Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн
7Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход 8тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд
—Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? 9Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 10Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд
11Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 12тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж
—Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав.
Левиг дуудав
(Мт 9:9–13; Лк 5:27–32)
13Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа. 14Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө хараад, түүнд
—Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа.
15Тэдний гэрт#2:15 Левийн гэрт эсвэл Түүний гэрт (Есүсийнд) Есүсийг тухлан суухуйд татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж. 16Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь
—Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэв. 17Үүнийг сонсоод, Есүс тэдэнд
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.
Мацгийн тухай асуулт
(Мт 9:14–17; Лк 5:33–39)
18Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс
—Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд 19Есүс тэдэнд
—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. 20Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.
21Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна. 22Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.
Амралтын өдрийн тухай мэдэгдэл
(Мт 12:1–8; Лк 6:1–5)
23Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь зам гаргангаа тариан түрүүг шувтарч эхлэв.#Дх 23:25 24Фарисайчууд Түүнд
—Хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд 25Есүс тэдэнд
—Өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж үү?#1См 21:1–6 26Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн#Лев 24:9 шүү дээ гээд, 27Тэр тэдэнд бас
—Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. 28Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

Марк 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна