Марк 16:11-20
Марк 16:11-20 АБ2013
Тэд Есүсийн амьд мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй. Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. Тэд явж, үүнийг бусдадаа мэдэгджээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй. Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв. Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь: Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярих болно. Тэд могойг барина. Бас үхүүлэх ямар ч юм тэд уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавивал эдгэнэ гэж айлдлаа. Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав. Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]