Марк 15:43-46

Марк 15:43-46 АБ2013

Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориглон Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат Есүсийг хэдийнээ үхсэнд гайхаж, зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийнээ үхсэн эсэхийг асуужээ. Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв. Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ.

Марк 15:43-46 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв