Марк 15:33-41

Марк 15:33-41 АБ2013

Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө, —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв. Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалимд Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан билээ.

Марк 15:33-41 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв