Марк 14:66-72

Марк 14:66-72 АБ2013

Петрийг хашааны доохнуур байтал тэргүүн тахилчийн шивэгчингүүдийн нэг нь ирж, дулаацаж байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж —Чи ч бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. Тэр харин үүнийг үгүйсгэж, —Юу ярьж байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.] Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин —Энэ тэдний нэг байна гэжээ. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ. Гэтэл тэр хараал тавин, тангараглаж —Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.