Марк 14:43-52

Марк 14:43-52 АБ2013

Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав. Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс тэдэнд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв. Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав. Нүцгэн биен дээрээ маалинган нөмрөг нөмөрсөн нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал тэр нөмрөгөө хаяад, нүцгэн чигээрээ зугтжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна