Марк 14:32-42

Марк 14:32-42 АБ2013

Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ. Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. Есүс —Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна