Марк 13:33-37

Марк 13:33-37 АБ2013

Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ. Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм. Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна. “Сэрэмжлэгтүн” гэж хэлэв.