Марк 11:27-33

Марк 11:27-33 АБ2013

Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хүрч ирээд, Түүнээс —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл Би ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаадах гэв. Тэд дундаа эргэцүүлэн ярьж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. “Хүнээс” гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иоханыг жинхэнэ эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. Тэгээд тэд Есүст —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна