Марк 11:15-17

Марк 11:15-17 АБ2013

Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. Есүс тэдэнд заан, —“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв.