Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд тэд Түүнд —Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд тэд Түүнд —Чадна гэв. Есүс тэдэнд —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв.
Марк 10 унших
Сонсох Марк 10
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Марк 10:35-40
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд