Мика 6:6-8

Мика 6:6-8 АБ2013

Би ЭЗЭНий өмнө юутай очиж, Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу? Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ, Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү? Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?