Мика 5
5
1Дайчин охид оо, жагсагтун!
Тэд биднийг бүсэлсэн.
Тэд саваагаар
Израилийн шүүгчийн хацрыг саваадна.
Бетлехемээс гарах Удирдагч
2Гэвч Ефратын Бетлехем ээ,
Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч,
Надад Израилийг захирах Нэгэн нь
Чамаас гарах болно.
Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”#Мт 2:6; Иох 7:42
3Тиймээс нярайлах гэж буй нь төрөх цаг хүртэл
Тэднийг Тэр өгөх болно.
Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь
Израилийн хөвгүүд уруу буцах болно.
4Тэр босож, ЭЗЭНий хүчээр,
Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар
Хонин сүргээ хариулах болно.
Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл
Агуу байх учраас
Тэд амар тайван амьдрах болно.
5Тэгээд энэхүү Нэгэн нь
Амар тайван байх болно.
Ассиричууд газар нутгийг маань эзэлж,
Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс
Бид түүний эсрэг долоон хоньчин,
Найман удирдагчийг босгох болно.
6Тэд Ассири нутгийг илдээр,
Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно.
Ассири манай нутгийг довтолж,
Нутаг дэвсгэрийг минь талхлахад
Тэр биднийг үүнээс аврах болно.#Эх 10:8–11
Үлдэгсдийн ирээдүйн үүрэг
7Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд
ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,
Өвс ногоон дээр орохдоо хүнээс үл хамаарч,
Хүмүүний хөвгүүдийг эс хүлээх бороо мэт байх болно.
8Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд
Ойн араатнуудын дундах арслан,
Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно.
Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд
Түүнээс аварч чадах хэн ч үгүй.
9Гар чинь дайснуудынхаа эсрэг өргөгдөж,
Бүх дайсан чинь таслагдах болно.
10ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би та нарын дундаас
Морьдыг чинь тасалж,
Тэрэгнүүдийг чинь устгах болно.
11Танай нутгийн хотуудыг Би тастаж,
Бүх бэхлэлтийг чинь нураах болно.
12Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,
Та нар цаашид мэргэчидгүй болно.
13Би та нарын сийлмэл хөргүүдийг,
Та нарын дундаас баганануудыг чинь тастах болно.
Тийнхүү та нар цаашид
Гарынхаа бүтээлд мөргөхөө болино.
14Би та нарын дундаас
Ашерагийн модон шонг суга татаж,
Хотуудыг чинь устгах болно.
15Дуулгаваргүй үндэстнүүдээс Би
Уур хилэнгээр өшөө авна.”
Одоогоор Сонгогдсон:
Мика 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.