Мика 4:1-7

Мика 4:1-7 АБ2013

Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж, Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, Жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав. Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч, Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана. ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг, Өөрийнхөө зовоосон хүмүүсийг хүртэл цуглуулна. Би доголонг нь үлдэгч, Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.