Матай 9:14-17

Матай 9:14-17 АБ2013

Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж —Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.