Матай 8

8
Уямангаас цэвэршүүлэв
(Мк 1:40–45; Лк 5:12–16)
1Есүсийг уулнаас бууж ирэхэд ард олон Түүнийг дагав. 2Үзэгтүн, нэгэн уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж
—Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож#8:2 цэвэр болгох: Энэ өвчин хүнийг бузарладаг гэж үздэг байжээ. чадна шүү дээ гэхэд 3Есүс гараа сунган түүнд хүрээд
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ. 4Есүс түүнд
—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг#Лев 14:1–32 өргө гэлээ.
Зуутын даргын зарцыг эдгээв
(Лк 7:1–10)
5Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж
6Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд 7Есүс
—Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. 8Харин зуутын дарга
—Эзэнтээн, би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. 9Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. 10Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд
—Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. 11Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно.#Лк 13:29 12Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй#Мт 22:13, 25:30; Лк 13:28 гэв. 13Тэгээд Есүс зуутын даргад
—Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ.
Петрийн гэрт
(Мк 1:29–34; Лк 4:38–41)
14Есүс, Петрийн гэрт очоод, хадам эхийг нь халуурчихсан хэвтэж байхыг харлаа. 15Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. 16Тэд тэр орой чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчирсанд, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. 17Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн»#Иса 53:4 гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.
Есүсийн дагалдагч байх нь
(Лк 9:57–62)
18Эргэн тойронд нь байгаа үй олныг Есүс хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав. 19Нэгэн хуулийн багш ирж, Түүнд
—Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв. 20Есүс түүнд
—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гэлээ. 21Дагалдагчдын нэг нь Түүнд
—Эзэн, эхлээд явж, эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд 22Есүс
—Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.
Шуурга намдаав
(Мк 4:35–41; Лк 8:22–25)
23Түүнийг завинд суухад, шавь нар нь Түүнийг дагалаа. 24Гэнэт нуурт хүчтэй шуурга босож, завь давалгаанд автахад Есүс харин унтаж байлаа. 25Тэд ирж, Түүнийг сэрээгээд
—Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь 26Есүс тэдэнд
—Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо. 27Хүмүүс гайхаж
—Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.
Чөтгөр шүглэсэн хоёрыг эдгээв
(Мк 5:1–20; Лк 8:26–39)
28Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. 29Үзэгтүн, тэд хашхиран
—Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. 30Тэнд сүрэг гахай тэднээс зайдуухан идшилж байлаа. 31Чөтгөрүүд Түүнээс гуйж
—Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайд оруулаач гэв. 32Тэр
—Зайлцгаа гэхэд сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, үзэгтүн, гахайн сүрэг бултаараа нуурын эгц ганга дээрээс давхилдан усанд орж, живцгээлээ. 33Гахайчид зугтаж тосгонд ороод болсон бүгдийг бас чөтгөр шүглэгчдийн тухай ярив. 34Үзэгтүн, хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.

Одоогоор Сонгогдсон:

Матай 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна