Матай 5:27-30
Матай 5:27-30 АБ2013
“Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.