Матай 4:23-25

Матай 4:23-25 АБ2013

Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ. Галил, Декаполь, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.