Матай 4:13-17

Матай 4:13-17 АБ2013

Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд «Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Иорданы чанад, Харийнхны Галил аа Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.