Матай 28:11-15

Матай 28:11-15 АБ2013

Тэднийг замдаа явж байх зуур, харагтун, харуулуудын зарим нь хотод ирж, болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгдэв. Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч, — “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ.