Матай 27:27-44

Матай 27:27-44 АБ2013

Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч, Түүн уруу бүтэн анги цуглуулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.

Матай 27:27-44 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв