Матай 27:15-26
Матай 27:15-26 АБ2013
Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг суллаж заншсан байв. Тэр үед тэдэнд Бараб гэгч зард гарсан хоригдол байлаа. Тэгээд олныг цуглахад Пилат тэдэнд —Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.