Матай 26:57-67
Матай 26:57-67 АБ2013
Есүсийг бариад тэргүүн тахилч Каиафт хүргэхэд хуулийн багш нар, ахлагчид цугласан байв. Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагаж дотогш ороод, зарц нарын хамт, юу болохыг харж суув. Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа. Хэдийгээр олон хуурамч гэрч гарч ирсэн боловч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд — “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж энэ хүн хэлж байсан гэв. Тэргүүн тахилч босож, Түүнд —Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэлээ. Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав. Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд —Тэр үхэх ёстой гэцгээлээ. Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад