Матай 26:36-40

Матай 26:36-40 АБ2013

Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?

Матай 26:36-40 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв