Матай 25:1-13

Матай 25:1-13 АБ2013

Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав. Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ. Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь” гэсэнд ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.