Матай 24:1-14

Матай 24:1-14 АБ2013

Есүсийг сүмээс гараад холдон явах гэтэл шавь нар нь сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд Есүс хариуд нь —Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олноороо “Христ бол би байгаа юм” хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно. Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм. Тэгэхэд та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олноороо бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, нэг нэгнээ үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ. Ёс бус явдал өссөнөөс болж олонхын хайр хөрнө. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.