Матай 23:27-33

Матай 23:27-33 АБ2013

Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна