Матай 22:41-46

Матай 22:41-46 АБ2013

Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс — Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидын хүү гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэдэг” гэсэн юм бэ? Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.