Матай 21:28-32
Матай 21:28-32 АБ2013
Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр уугандаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн талбай дээр ажилла” гэсэнд хүү нь “Үгүй” гэв. Гэвч дараа нь гэмшээд, явжээ. Тэрээр удаахдаа мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд —Эхнийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.