Матай 21:23-27

Матай 21:23-27 АБ2013

Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би мөн та нараас нэг зүйл асууя. Хэрэв Надад хариуг хэлбэл Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд хоорондоо эргэцүүлэн ярилцаж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, Түүнд —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс тэдэнд —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.