Матай 21:18-22

Матай 21:18-22 АБ2013

Өглөө хот уруу буцах үед Тэр өлсжээ. Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж, —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв.

Матай 21:18-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв