Матай 21:12-17

Матай 21:12-17 АБ2013

Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод тэдэнд —“Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэв. Сүмд байхад нь Түүн дээр сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор —Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд зэвүүцэн Түүнд —Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс —Тийм ээ, “Хөхүүл хүүхдүүд нялхасын аманд магтаалыг Та Өөртөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв. Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.