Матай 20:20-27

Матай 20:20-27 АБ2013

Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, Түүнээс юм гуйх гэв. Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв. Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав. Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв. Харин Есүс тэднийг дуудаад, —Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.