Матай 19:23-29

Матай 19:23-29 АБ2013

Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно. Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.

Матай 19:23-29 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв