Матай 19:1-12

Матай 19:1-12 АБ2013

Есүс эдгээрийг айлдсаны дараа Галилаас явж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Үй олноороо Түүнийг дагахад Тэр тэднийг тэнд эдгээжээ. Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд — Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. Тэд Түүнд —Тэгвэл Мосе яагаад цуцлалтын бичиг өгөөд, салахыг тушаасан юм бэ? гэхэд Тэр тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй. Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв. Шавь нар нь Түүнд —Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд Есүс харин тэдэнд —Өгөгдсөнөөс бусад нь энэ үгийг хүлээн авах боломжгүй. Учир нь эхийнхээ хэвлээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах нь аваг гэж айлдав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна