Матай 18:1-4
Матай 18:1-4 АБ2013
Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь — Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.