Матай 17:14-20

Матай 17:14-20 АБ2013

Тэд хурсан олон дээр ирэх үед нэгэн хүн Түүнийг тосож очоод өмнө нь сөхрөн — Эзэн, хүүг минь өршөөгөөч. Тэр минь гараг саатай, их шаналж байна. Гал, усанд байнга унаж ойчдог. Би түүнийг Таны шавь нарт авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд, Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв. Тэгтэл шавь нар нь Есүс дээр аминчлан ирж —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно.