Матай 16:1-4

Матай 16:1-4 АБ2013

Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.