Матай 15:32-34

Матай 15:32-34 АБ2013

Есүс шавь нараа дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд шавь нар нь Түүнд —Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ.