Матай 15:29-37
Матай 15:29-37 АБ2013
Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув. Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, хэлгүй бас өөр олон хүнийг авч ирээд хөлд нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав. Есүс шавь нараа дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд шавь нар нь Түүнд —Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ. Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ. Бүгд идэж цадаад, үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв.