Матай 14:13-21

Матай 14:13-21 АБ2013

Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа. Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв. Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв. Харин Есүс тэдэнд —Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд Түүнд —Бидэнд таван талх, хоёрхон загаснаас өөр юм алга гэсэнд — Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв. Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.