Матай 12:38-41

Матай 12:38-41 АБ2013

Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд —Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд Тэр харин тэдэнд —Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.