Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом нутаг чамаас илүү хүлцэхүйц байх болно гэлээ.
Матай 11 унших
Сонсох Матай 11
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Матай 11:21-24
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд