Матай 11:16-19

Матай 11:16-19 АБ2013

Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан үйлсээрээ зөвтгөгддөг гэв.