Матай 10:1-5

Матай 10:1-5 АБ2013

Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ. Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор.