Малахи 4:1-6

Малахи 4:1-6 АБ2013

“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно. Та нар буруутуудыг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана. Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино.”