Малахи 3:6-12

Малахи 3:6-12 АБ2013

“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй. Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэсэн, тэднийг мөн сахиагүй. Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж эргэн ирэх вэ?» гэж хэлдэг. Бурханыг хүн луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан! Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.