Малахи 2:1-9
Малахи 2:1-9 АБ2013
“Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.” Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна. Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найрын тахилын сэвсийг, тэр сэвсийг нялж, та нар түүнтэйгээ хамт Надаас зайлах болно. Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогссон. Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлсэн. Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм. Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.